Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙ МСУХ

Говьсүмбэр аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд Монгол улсын 2012 оны шилдгийн шилдэг 9-н хурдан морь унаач хүүхэд
“Тайж “ “Банди” угшлийн морьд хурдан байн 2009 оны Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд энэ нутгийн унаган "Бэлон" ХХК ны захирал Баатархүүгийн хээр морь түрүүлж алтан жолоогоо өргүүлэв.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз дээд нас 1.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Б.Батбаатарын өсгий цагаан харыг уралдаанч хүү Т.Отгонжаргал унаж түрүүлгэлээ