Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАС"

Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай их насны морьд"-ыг тодрууллаа.

Нэгдүгээрт. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУТМУ Төмөрбаатарын Галбадрахын халиун морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү /6 оноо/

Хоёрдугаарт. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул ААУ Цэрэндоржийн Мөнххуягийн "Тод янзага"цавьдар морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү /4 оноо/

Гуравдугаарт. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав /4 оноо/

Дөрөвдүгээрт. Ховд аймгийн Буянт сумын уугуул Батсуурийн Эрдэнэбаярын саарал морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв /4 оноо/

Тавдугаарт. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУТМУ Дагвадоржийн Ганбаатарын "Мэнгэт хүрэн"морь АХ-99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн айргийн тав  /4 оноо/

 

 

Монгол Улсын 2017 оны Шилдэг уяачид Монгол Улсын Шилдэг уяачаар
“Алтан морь” хүндэт шагналыг С.Сэргэлэн гардан авлаа. Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж,