Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Говь-алтай аймгийн "Алтайн хүлэг" МСУХ нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Говь-алтай аймгийн МСУХолбооны нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Зүүн, Төв, Хангай, Баруун бүсийн хурдан морины уралдаан 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймагт, “Говь-Шанх-IV” Төвийн бүсийн уралдаан Өмнөговь аймагт, “Тамирын хурд” Хангайн бүсийн уралдаан Архангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймагт 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно.
“Хотгойдын хурд-3” Хангайн бүсийн уралдаан Тус уралдаанд Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Увс Төв зэрэг 13 аймаг, Улаанбаатар хотын зарим дүүргүүдээс 6 насны нийт 1016 морь бүртгэгдэж, 326 уралдаанч хүүхэд бүртгүүлж оролцсон байна.