Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Дорнод аймгийн МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө.
Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Дорнод аймгийн МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.