Мэдээ мэдээлэл

Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов.

ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.

 Дашзэвэгийн ДАГВАДОРЖ
ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн,  Завхан аймгийн Яруу сумын уугуул монгол улсын алдарт уяач Дашзэвэгийн Дагвадорж нь нүүдэлчин монголчуудын ахуй амьдралд төрж, бага наснаасаа эхлэн хурдан хүлэг морины нуруун дээр дарцаглаж, хурдан морины уяа сойлго, түүний эргэн тойрны аж амьдралын амт шимтыг мэдэрч өссөн ийм сэхээтэн залуу билээ. Тэрээр монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-III”, “Их хурд-V” уралдаан, монголын цуут хурдан х¿ëã¿¿äèéí ò¿¿õ øèíãýñýí “Ãîâü-Øàíõ-III”, “Ãîâü-Øàíõ-V” уралдааны ерөнхий ивээн тэтгэгч, ерөнхий зохион байгуулагч, 2009 онд зохион байгуулагдсан “ОЧИРВААНИЙН ХУРД” баруун бүсийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгч, 2011 онд зохион байгуулагдсан ”МОЛОР-ЭРДЭНЭ” уралдааныг ивээн тэтгэж зохион байгуулцаж байсан билээ. Дашзэвэгийн Дагвадорж нь монголын хурдан морины уралдаан, монголын уяачдыг 15 автомашинаар байлж шагнасан хурдан морины зүтгэлтэн бизнесмэн. 1995 онд Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүүтэй уяа нийлж тэр цагаас өнөөг хүртэл хамтдаа хурдан хүлэг морьдоо уяж сойх ажлаа эрхэлж, Монгол улсын алдарт уяач цолыг 2010 онд хүртэж төр түмнийхээ өмнө эрхэм үйлс болсон монголын хурдан их соёлын төлөө зүтгэж буй хурдан морины зүтгэлтэн юм. 

Пүрэвийн МЭНДБАЯР

ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн,  Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул монгол улсын гавьяат барилгачин Пүрэвийн Мэндбаяр нь монголын барилгын салбарт ажлын гялалзсан амжилтыг гаргаж, нутгийнхаа  уул “АВЗАГА” хайрханаараа монгол түмэндээ танил болсон монголын их соёл тэр дундаа хурдан морины уралдаан, уяачдыг дэмжин ажиллаж яваа үндэсний үйлдвэрлэгч бизнесмэн билээ. Тэрээр бага залуу насандаа бригадын шуудан түгээгчийн ажлыг хүлэг сайн морины явдлаар хийж гүйцээж явахдаа хурдан хүлэг моринд хорхойсч байжээ. Ажил амьдрал тэгширч монголын нэр суу нь алдаршсан уяачид, домог түүхт хурдан хүлэг морьдын уралдааныг ивээн тэтгэх энэ эрхэм үйлсдээ харамгүй сэтгэлээр хандан монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-III”, “Их хурд-IV”  уралдаан, 2009 онд хаврын “АВЗАГА-ДҮНЖИНГАРАВ” уралдааныг зохион байгуулан ивээн тэтгэж, монгол уяачдын хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэн 6 уяачдад 2-оос 4 өрөө байрыг эр цагаас эхлэн өнөөг хүртэл хурдан моринд хүч хөдөлмөр гарган монголын хурдан их соёлын төлөө зүтгэж буй хурдан морины зүтгэлтэн юм. 

МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.
Хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оров. Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барина. -Уралдааны зай хэмжээг тухайн жилийн зуншлага,цаг агаарын байдал,давхар уяаны онцлог зэргийг харгалзан үзэж уян хатан хэлбэлзэлтэй тогтоож өгөх. Тухайлбал: Азарга 22-24 км Их нас 24-26 км Соёолон 22-24 км Хязаалан 15-17 км Шүдлэн 12-14 км Даага 10-12 км -Хүй долоон худгийн хурдан морины уралдааны замыг төрийн хамгаалалтанд авах. Уг дүрмэнд өөрчлөлт оруулах саналыг ММСУХ -оос Монгол улсын Засгийн газарт хандан гаргасан байна.
2021 ОНД ЗУРГААН БҮСИЙН УРАЛДААН БОЛНО ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталж, тогтоол гарган танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт Засгийн газарт хүргүүлжээ. 2021 онд зохион байгуулах бүсийн уралдаан болон цаг үеийн асуудлуудын талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа.