Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны удирдах ажилтны Улсын II зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн 2012 оны V сарын 12-нд Улаанбаатар хотноо болж, ММСУХ-ны удирдах бүрэлдэхүүн , бүх аймгийн МСУХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга, ажлын албаны хүмүүс оролцлоо.

Зөвлөлгөөн дээр ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтот ажил, хурдан морины уралдаан болон бусад ажлын талаар чөлөөтэй ярилцаж,  дэлгэрэнгүй санал солилцов. Энэхүү зөвлөлгөөнөөс доорхи зөвлөмжийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Нэг: ММСУХолбоо 2012 оныг “Уяачын ёс зүйн жил””  болгон зарласан билээ.  Уяач, хурдан морь унаач хүүхэд, хурдан морины зүтгэлтэн, хурдан морь сонирхогчиддоо хандан Монголын уяачид бид ёс зүйтэй байвал Монголын ард түмэн ёс зүйтэй байна гэсэн уриалгыг гаргаж байна. Иймд Монголынхоо нийт уяачдыг ёс зүйтэй байхыг уриалж байна.

Хоёр: Хурдан морьдыг паспортжуулах ажлыг зохион байгуулах.

Гурав: Одоо мөрдөгдөж  буй Монгол адууны стандарт нь Монголын шилмэл адууны бус ердийн билчээрийн адууны стандарт учраас хурдны морьдыг шилэн сонгож уралдуулахад тохиромжгүй байгааг харгалзан адууны нас насны стандартыг  шинээр боловсруулах

Дөрөв:  Бүсийн хурдан морины уралдааны бай шагналын санг тодорхой түвшинд адилтган тогтоох.

Тав:   Тухайн бүс нутагт зохиогдож  буй бүсийн уралдаанд  зөвхөн тухайн бүс нутгийн уяачид,  хурдан морьд  оролцох, энэ тухай “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-д тусган хэрэгжүүлэх.

Зургаа: Аймгуудын МСУХ бүр өөрийн аймгийн болон сумдын наадамд түрүүлж, айрагдсан морьдын зурагт мэдээллийн ном, альбомын хэлбэрээр гаргаж нийтэд түгээхийн зэрэгцээ ММСУХ-нд албан ёсоор ирүүлж байх.

Долоо: Хурдан морьдын эрсдэлийн үнэлгээг  бий болгох.

Найм: Аймгуудын салбар холбоодын ажлыг дүгнэх журам шинэчилэн боловсруулах.

Ес: Монгол уяачын ёс зүйн дүрмийг боловсруулж, ММСУХ, аймгуудын МСУХолбоодын дэргэд Ёс зүйн зөвлөлийг  байгуулах.

ММСУХ-ны удирдах ажилтны Улсын II зөвлөлгөөнөөс гарсан эдгээр зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгах үүднээс  ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтээ гэв.

ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОГСОД

 

МАНАЙ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН ЖИЛ, ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ ДҮҮРЭН БАЙНА ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос дараах асуултанд хариу авлаа.
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хүрэн халзан даагыг уралдаанч хүү Цэцэгбаярын Аззаяа унаж түрүү магнайд хурдлууллаа