Мэдээ мэдээлэл

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н азарга эрэмблэгдлээ

“Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.

“Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга  сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.
 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярт аман хүзүүдэж, “Дүнжингарав-2011” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав, Нүүргэнтэй хурд-2011” хаврын бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн  Хээр  азарга 11 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 2-т эрэмблэгдэж байна.

”Дүнжингарав-2011” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв, “Нүүргэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдааны айргийн гурав, “Говь-шанх” төвийн бүсийн уралдааны айргийн тав Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Сайраасүрэнгийн Төмөр-очирын  “Ембүү” хээр  азарга 9 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 3-т эрэмблэгдэж байна.

 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, Тамирын хурд-2011” хангайн бүсийн уралдааны аман хүзүү Сүхбаатар  аймгийн Дарьганга сумын уугуул Чүлтэмийн Улааны Зээрд азарга 7 оноогоор  өндөр чансаатай 9-н азарганы 4-т эрэмблэгдэж  байна.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын түрүү Сүхбаатар аймгийн Түмэнцогт  сумын уугуул Шинэтулгын Хүсэлзулын  Зээрд азарга 6 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 5-т эрэмблэгдэж байна.

 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын  эрлийз морьдын дээд насны уралдаанд түрүүлсэн Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Цогтын Батсайханы  хонгор  азарга 6 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 6-д эрэмблэгдэж байна.

 “Дүнжингарав-2011” хаврын  бүсийн уралдаанд аман хүзүүдэж, “Нүүргэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдааны аман хүзүү  Өвөрхангай  аймгийн Хужирт  сумын уугуул Гаваагийн Батхүүгийн  “Соёмбо”  хүрэн азарга  6 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 7-д эрэмблэгдэж байна.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөвт хурдалсан  Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Арилдийн Отгонбаярын “хилэн” хар  азарга 4 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 8-д эрэмблэгдэж байна.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалсан Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайханы  “Сүмбэн” зээрд  азарга 4 оноогоор өндөр чансаатай 9-н азарганы 9-д эрэмблэгдэж байна.

 

Их хурд8: МУТМУ Т.Галбадрахын бор түрүүллээ Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.
ММСУХ-ны гадаад харилцаа нэгэн шинэ хуудсаар баяжив БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ.
Баянхонгорт зохиогдож буй хангайн бүсийн уралдаан хязаалан насаар эхэллээ 2009 оны 07 сарын 24 өдөр Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн нэрэмжит хангайн бүсийн хурдан морьдын уралдаан эхэллээ. Эл уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 240 гаруй хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлснөөс