Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ТҮМЭН ЭХҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан нь Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан хурдан морьд, уяачид оролцдог, үндэсний хэмжээний, хамгийн дээд зэрэглэлийн уралдаан юм. Ийм уралдаан Монголын түүхэнд урьд өмнө болж байгаагүй бөгөөд 1998 оноос эхлэн 3 жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсоор долоо дахь жилтэйгээ золгож байна

Энэ жилийн Их хурд уралдааны нэгэн онцлог үйл явдал бол 1998 оноос 2013 он хүртэл зохион байгуулагдсан 6 удаагын Их хурдад түрүүлсэн азарга, ихнасны морьдыг урилгаар залж ирүүлэн, Монгол улсын “Хурдан моринд цол олгох” журмын “ 3 –р зүйлийн 6 дугаар заалтыг үндэслэн “Манлай түмний эх “ цолыг олгож, тусгайлан бэлдсэн уяан дээр уяан, асрын өмнө алдар цолыг нь дуудаж наадамчин олны мэлмийг баясгалаа.

- 2004 онд  Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн "Амгалан төрийн ажнай шарга"

- 2007 онд Завхан аймгийн  Яруу сумын уугуул Ц.Баянжаргалын “Магнай” халтар

- 2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан “Даян түмэн эх” азарганууд

 2007- Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Д.Мөнхтөрийн хээр

2011-Төв аймгийн Лүн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Б.Баасанбазарын “Дөлгөөн” хонгор

2013 -Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Х.Бат-Эрдэнийн “Даян түмэн эх” хүрэн

2010 онд гуравт хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул,  "Талын хүлэгч" галын уяач Ц.Баянжаргалын Чандмань халтар морьдуудад хүндэтгэл үзүүлж  “Манлай түмний эх“ цолыг олгож, шар торгон жолоо, өргөмжлөл гардууллаа

 

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна. ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.