Мэдээ мэдээлэл
ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг гардуулах ёслол болов.
ММСУХ-ны 2010 оны тэргүүлэгчдийн 2-р хуралдааны тогтоолоор “Монгол-999” нэгтгэлийн ерөнхийлөгч
ММСУХ-ны 2010 оны тэргүүлэгчдийн 2-р хуралдааны тогтоолоор “Монгол-999” нэгтгэлийн ерөнхийлөгч, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор Эрдэнэ” одонгоор шагнасаныг ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд Миеэгомбын .Энхболд гардуулав. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нь ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж, хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж олон том уралдаан наадмыг санаачилан ивээн тэтгэж эрхэм үйлс бүтээсэнийх нь төлөө энэхүү шагналыг олгож байгаа юм байнаа.Өмнө нь номер нэгийг нь Өвгөн ноён хардэл жанжин бэйс Пүрэвжавт нэхэн олгосон билээ.