Мэдээ мэдээлэл

"Азарга дэлтэй болсон домгоос"

Хомбон дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан молор эрдэнэ адууны талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы “дэлтэй болсон” талаар хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.

Хомбон дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан молор эрдэнэ адууны талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы “дэлтэй болсон” талаар хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.

Эрт урьд цагт олон адуутай, хилэн хар азаргатай нэгэн адуучин эр байжээ. Тэрээр өглөө болгон адуун дээрээ очиж адуугаа хамж бүртгэнэ. Нэгэн өглөө адуун дээрээ эртлэн давхиж очвол адууных нь бэлчээрт үл мэдэх юманд бариулан үхсэн саарал чоно хэвтэж байна гэнэ. Мань эр гайхахын сацуу өнөөх чоныг ганзгалсаар харьжээ. Маргааш өглөө нь ирэхэд дахин нэг чоно үхсэн байхыг хараад ихэд гайхан чухам ямар амьтан ингэж чоно бариад байгаа учирыг олохоор адуугаа манаж хоножээ. Тэгтэл үүрийн цагаан гэгээнээр хэдэн чоно адуу уруу нь ойртож ирэхэд хилэн хар азарга нь адуугаа хангинатал хураагаад мөнөөх чононуудтай ноцолдож гэнэ. Тэгэхдээ сэрвээн дээр нь харайн гарсан чононуудыг урт дэлэндээ орооцолдуулан газар савж алахыг харсан адуучин эрийн анд хорхойссон шунал нь хөдөлж улмаар азарганыхаа барьсан чоныг ганзагалаад адуугаа туун гэртээ харьж азаргаа барьж аваад:

Миний хар азарга чоно агнахад гагцхүү энэ муу урт дэл нь л саад болоод байгаа юм байна. Дэлийг нь авчихвал муусайн чононуудыг бөөн бөөнөөр нь барих юм байна гээд азарганыхаа дэлийг нь аваад адуунд нь тавьжээ.

Хар азарга маань хэдэн чоно бариа бол гэж бодохоос нойр нь хүрээгүй залуу өглөө эртлэн босож адуун дээрээ давхиж хүрвэл хилэн азарганых нь сэрвээнд чонын соёо нэвт орж улмаар азарга нь үхсэн байжээ. Учир нь хээрийн араатнуудаас ижил сүргээ хамгаалж байсан хар азарганы  ганц зэвсэг нь түүний сүр жавхлант дэл нь байжээ. Энэ явдлаас хойш сүргийн манлай азарганы дэлийг авахаа болсон юм гэнэ лээ.

Хурдан морь унаач хүүхдүүд стандартын хамгаалалтын малгай хэрэглэлтэй уралдна Дэнж хотойтол наадах монгол наадамдаа монгол түмэн даяараа эсэн мэнд сайхан наадахын төлөө юун түрүүн хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж наадах нь зүй ёсны хэрэг билээ. Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд Стандарчлалын үндэсний зөвлөлөөс 2011 оны 6-р сарын 23-ны 28 тоот тушаалаар баталсан стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах явдал юм.
Кентаки Дерби-д Супер Савер түрүүллээ Хурдан морины хорхойтнуудын тэсэн ядан хүлээж байсан алдарт Кентаки Дерби өнгөрсөн баасан гаригт явагдаж өнгөрлөө.
Кентаки Дерби 5 дугаар сарын 1 ний өдөр болно Америкийн Гурван Титмийн эхний уралдаан болох алдарт Кентаки Дерби 5 дугаар сарын 1 ний өдөр эхлэх гэж байна.