Мэдээ мэдээлэл

Хуланг хурдлуулах арга

Эрт дээр цагт Өндөр гэгээний зарлигаар Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошууны ноёнлог сайхан ууланд Товхон нэрийг хайрлаж, өвөрт нь Ноён номун ханы хийдийг байгуулсан гэдэг.

19,20 дугаар зууны заагаар Товхон хан гэгдэн алдаршисан энэ уулын өврөөр урсдаг голын хөвөөнд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Шаамарын шар тохойд “сэргэлэн” Буян зайсангийн адуун сүргийн соёолон халиугч гүү унаглахад эр халиун унага дөрвөн хөл дээрээ газар тогтож тэнцсэн гэдэг яриа тархсан байжээ. Түшээт хан, Их шавийхан нийлэн Орхон түшээ гүний товхон хан уулын тахилгын “Таншиг” буюу “Даншиг” наадам гэсэн түвд үг наадамд халиун шаргал даага хулгана жилийн Уураг үрсийн хурим наадам-д 399 хязаалан уралдахад Буган халиун тасархай түрүүлж ирсэн байна.

Даагандаа хурдан шинж нь тодорсон бие том, товир сайхан буган халтар халиун зүстэй, хандгай шинжийн тэргүү үрээ хязаалан насандаа Их сүрэгт өргөгдсөн гэнэ. Өөр бас нэг сурвалжид “1862 онд хязаалан халиун үрээ Даншигт анх түрүүлснээр Буган халиун нэрээр алдаршин их наадамд 13 удаа магнайлжээ” гэсэн нь хол зөрүүтэй мэдээлэл байдаг. Тэгээд бүр 1897 онд 35 настай буган халиун морь уяан дээр өөрөө ирж, сойгдон байсанд Гэндэн хүүгийн унасан ясан шүд эмтэрч, омойсон Буган халиун 25-д давхисан гэж дурьдсан байдаг. Халхын их наадамд олон жил түрүүлсэн өвгөн Буган халиуныг их сүргийн отрын бэлчээр Заамар орчмоос төрсөн нутаг Товхон ханаа зорин гүйж яваад хаврын цасан шуурганд туугдан Орхон-туул хавьцаах баян Гомбожавын хаваржаанд ирж, босоогоороо үхсэн гэдэг. “Хүний дотроос хүчтэй нь Дугар аварга, хүлгийн дундаас хурдан нь Буган халиун морь” гэдэг хууч үгийг өвгөн Буган халиуныг сүүлчийн давхилд унаж, улмаар соёолон хээр алаг морийг түрүүлгэж байсан нь 1860-1890, 1909-1924 оны хоорондох их, бага наадмуудын хурдан морины уралдааны цуваа, данс бүрэн бүтэн олдохгүй болсон цаг үед хамаарагдана.

Их даншиг наадмын мэдээнд 1866 онд Сэцэнханы Мөнххааны халиун морь, 1890 онд Их сүргийн халиун морь түрүүлсэн баримт байна. Сүүлчийн морийг Буган халиун гэж үзвэл 18 хүрсэн байх тэгээд ч Түмэн эх гээгүй тул биш бололтой юм. Тиймээс 13 түрүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй тэр ч бүү хэл тийм ч засвар зай цуваанд гарахааргүй байна. Харин 1868-1876 онд хүртэлх 8 жилийн бичгийн баримт үзэгдэж, зарим жилүүдийн данс, цуваа оочин цоочин байдаг юм. Буган халиуны ид гэж тооцогдох 6-14 насны үеийн данс даяг олдоогүй байгаа нь үүнтэй холбоотой байж болно. Эдгээр эх сурвалж бичгүүд судлаач Ж.Дамдин, Б.Дэндэв нарийн хувийн архивт орж, үрэгдсэн байж болно. Ингэж үзэх үндэс нь дээрх судлаачид тэр олдоогүй алга болсон баримтийн он цагийг барьж Буган халиун, хээр алаг морьдын домгийн яухал санаануудыг нааж бичсэн явдал юмаа. Төрийн наадмын сурвалжид 1900 онд Их шавийн халиун алаг үрээ түрүүлсэн байдаг. Үүнээс хойш 1908 оны сүүлчийн их даншиг хүртэлх мэдээнд тэр гэх тэмдэг байхгүй юм. Харин Их даншиг хийхээ байсан 1909-124 оны Арван засгийн наадам, Ардын цэргийн наадам зэрэг албан ёсны бичгийн баримт сэлтгүй их, бага наадамуудаас Буган халиуны тоосыг нь хайж болох юм.    

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГАНУУД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай азарганууд"-ыг тодрууллаа.
2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УЯАЧИД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧИДДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.