Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙД МОРИО МАГТАН ЦОЛЛОДОГ АРД ТҮМЭН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2009 оны 12 сарын 9-нөөс 15-ны хооронд болсон Олон улсын морин спортын “Хипологика” үзэсгэлэнгийн нээлтэнд хурдан морь тайлбарлагч Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Лхаажавын Цагаандалай морины цолыг аялгуулан дуудсан билээ. Морины цолыг дуудах тэр л мөчөөс дүүрэн хүнтэй танхим нам жим болж монгол хүний цээл хоолойны аялгууг амьсгаа даран сонссон.

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2009 оны 12 сарын 9-нөөс 15-ны хооронд болсон Олон улсын морин спортын “Хипологика” үзэсгэлэнгийн нээлтэнд хурдан морь тайлбарлагч Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Лхаажавын Цагаандалай морины цолыг аялгуулан дуудсан билээ. Морины цолыг дуудах тэр л мөчөөс дүүрэн хүнтэй танхим нам жим болж монгол хүний цээл хоолойны аялгууг амьсгаа даран сонссон. Монголчууд хурдан морио магтан дуулдаг ийм соёлтой ард түмэн гэж герман хэлээр тайлбарлахад үзэгчид сая амьсгаа авч алга нижигнүүлэн ташсан юм.

rn

rn

rn

Адууны соёл өндөр хөгжсөн бусад улс оронд морио магтахаасаа илүүтэй мориныхоо эздийг магтан сайшаадаг. Тэгвэл адууны нэн эртний соёлтой нүүдэлчин монголчууд,тэр дундаа монголын их уяачид эзэн хүнийг магтахаас илүүтэй түрүүлж айрагдсан хүлэг сайн морио аялгуулан магтдаг заншилтай билээ. Монголын энэ их өв соёлоос дэлхий суралцаж морио цоллох нь  дамжиггүй гэж ярьж хэлэх хүн ч таарч байв.  ХБНГУ-ын “РАЙТЕН ynd ЦУХТ” сэтгүүл тэргүүн нүүрэндээ сэтгүүлч Л.Цагаандалайгийн морь цоллож буй зургийг тавьж “Чингис хааны морьтонгууд” нийтлэл, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнтэй хийсэн ярилцлага зэргийг нийтэлжээ.

rn

rn

rn

Түнш орноор оролцсон Монголын уяачдын тухай хэвлэмэл болон онлайн хэлбэрээр 1.2 сая хувь хэвлэгдэн нийт 5.2 сая хүнд хүрсэн гэсэн судалгааг тэд мөн  гаргажээ. Уг үзэсгэлэнд Англи, Итали,Австри, Польш, Голланд, Герман зэрэг орны 200 гаруй пүүс компани,байгууллага оролцсон юм.

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж түрүү магнайд хурдлууллаа
2015 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД 2015 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД
Монголын Хамгийн Хурдан хүлэг шалгаруулах уралдаан-2016 Монголын Морин Спорт Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ойгоор Монголын хурдан морины уралдааны түүхэнд нэгэн шинэлэг уралдаан нэмэгдсэн нь ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ уралдааныг жил бүр зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ жил “Монголын шигшмэл хурдан морьдын Иххурд-7 уралдаан” Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 3 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр 2016 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.