Мэдээ мэдээлэл

“Алтайн хурд-2016”баруун бүсийн уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа

1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын хээр азаргыг 8 настай уралдаанч хүү н.Эрдэнэбат унаж түрүү магнайд хурдлууллаа 2.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын халиун азаргыг 10 настай уралдаанч хүү Ц.Дагвадорж унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Н.Чилхаасүрэнгийн хүрэн халзан азаргыг 11 настай уралдаанч хүү Л.Тулгабаяр унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул  Ц.Амарсанаагийн хээр азаргыг 9 настай уралдаанч хүү Р.Нямдалай унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Ховд аймгийн Алтай сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Ц.Гантөмөрийн  хүрэн азаргыг 9 настай уралдаанч хүү Б.Энхболд унаж хурдлууллаа

6.Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул Ш.Мөнхнасангийн бор азаргыг 9 настай уралдаанч хүү Д.Нармандах унаж хурдлууллаа

7.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Н.Мөнхбадрахын хонгор азаргыг 7 настай уралдаанч хүү Г.Эрдэнэцогт унаж хурдлууллаа

8.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Т.Ганзоригийн саарал азаргыг 11 настай уралдаанч хүү Э.Даваажав унаж хурдлууллаа

9.Завхан аймгийн Дөрвөлж сумын уугуул Д.Батхуягийн хонгор азаргыг 14 настай уралдаанч хүү  М.Гантөмөр унаж хурдлууллаа

10.Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Т.Дашзэвэгийн шарга азаргыг 14 настай уралдаанч хүү С.Дөлгөөнмөрөн унаж хурдлууллаа

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн Хан Хэнтий аймагт зохион байгуулав. 2013 оны анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 3 дугаар сарын 24 нд зохион байгуулав.
Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Монголын уяачдын төлөөлөл ХБНГУ-ийн нийслэл Берлин хотноо 2009*12*10-13 ны өдрүүдэд болсон олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.
УЯАЧ БҮХЭНД “ИХ ХУРДЫН ХИШИГ”-БЭЛЭГ ГАРДУУЛЛАА Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа.