Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Дөмөг сайн морьдынхоо хатан туураар Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож Тугийн зэв шиг шулуун зоригоороо Тусгаар тогтнол, түүх соёлоо Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг Энэ цагт мандаан бадрааж яваа Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн

2016 оны 12-р сарын 08-ны 18 цагт Хан-Уул дүүрэг 15-р хороо  Home Plaza-төвийн дөрвөн давхар ONE EVENT HALL-д  болно.

Хадаг жудаг хоёртоо 
Хамаг Монголынхоо шүтээн морин эрдэнээ дээдэлсэн
Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв их эрдэнэ 
Хурдан морь уях соёлоо 
Өнө хойчдоо хүргэх эрхэм тангарагтай 
эрхэм уяачид та бүхнийг  ММСУХ-ны  уяачдын шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 05-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.  Холбогдох утас:99087124

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ИХНАСНЫ УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ИХНАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 383 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хүрэн халзан даагыг уралдаанч хүү Цэцэгбаярын Аззаяа унаж түрүү магнайд хурдлууллаа
"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН