Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-т 20 аймгаас хурдан хүлэг морьд иржээ

2010 оны 3 дугаар сарын 6-ны 20 цагийн байдлаар 220 азарга, 250 их насны морь, 175 соёолон, бүгд 645 морь бүртгэгдээд байна.

Энэ уралдаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Орхон зэрэг 20 аймаг, хотын морьд уралдахаар ирээд байна. “ДҮНЖИНГАРАВ-2010-т улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан 50 гаруй хурдан хүлэг бүртгэгдсэнээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат О.Тагарваагийн “Далай зээрд”, Булган аймгийн Гурван булаг сумын  харъяат П.Мэндбаярын бор соёолон, Тод манлай уяач Д.Ононгийн хар морь, уяач Гантөмөрийн “Торгон хул”, Дорнод аймгийн Матад сумын харъяат Цэндбаатарын  “Тугал ухаа” зэрэг олон арван цуутай хурдан хүлгүүд уралдахаар иржээ.

Ээжүүд хурдан морь унадаг хүүгээрээ бахархсан үдэш байлаа. ММСУХолбоо 2011 оны шилдэг 9-н хурдан морины хүүхдүүдээ ээжүүдийнх хамт урьсан байлаа.
Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.