Холбоо барих

Хаяг:Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

ММСУХ-оос зохион байгуулсан уяачдын анхдугаар зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмж

ММСУХ-оос санаачлан зохион байгуулсан уяачдын улсын анхдугаар зөвлөлгөөнөөр ажил хэрэгч байдалд амжилттай явагдаж, эрдэмтэд, морь судлаачид, уяачидаас олон чухал санал санаачлага гарч, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх олон асуудлыг хөндөгдлөө. Зөвлөлгөөнд оролцогчид хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. Дараах асуудлуудыг ажил хэрэг болгох талаар дэс дараатай арга хэмжээ авахыг ММСУХ нь тэргүүлэгчдэд зөвлөмж болгох нь.

Үүнд:

  1. Үндэсний их баяр наадмын тухай хууль, засгийн газрын баталсан их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм, ММСУХ-ны их хурлаар батлагдсан хурдан морины уралдааны дүрэмд байгаа зөрүүг арилгах, түүнчлэн уяачдаас гаргасан доорхи саналуудыг тусгах замаар хууль дүрэмд өөрчлөлт оруулах.
  2. Үүнд:

    • Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барих
    • Уралдааны замын стандартын талаар
    • Түрүү, айргийг дүйцүүлэх талаар /1 түрүүг 2 айрагт тооцох/
    • Их хурд, уралдааныг онцгойлон үзэж цол олгох талаар
    • Их хурд, бүсийн наадмын замыг сонгож тогтоох талаар
    • Хүүхдийн болон морины дугаарын талаар
    • Гарааны төхөөрөмж хэрэглэх талаар
  3. ММСУХ, салбар холбоодын оршин тогтнох үндэс болсон гишүүнчлэл, санхүү эдийн засгийн чадвахийг нэмэгдүүлэх чиглэлээр менежментийн баг бүрдүүлж, гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулж, татвар хураах ажлыг тусгай графикаар гэрээний үндсэн дээр зохион байгуулах.
  4. Уяачдын ёс зүйн асуудлыг онцгой анхаарч, уяачийн эрх үүргийг нь тодорхой болгох баримт бичгийг боловсруулан ажиллах
  5. Холбооны хөрөнгө санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад дотоодын төсөл хэрэгжүүлэх, оюуны өмчлөл бий болгох, сурталчилгаа судалгааны ажлыг тогтмолжуулах, Засгийн газартай гэрээ байгуулах үндсэн дээр төрйин үүргийг гүйцэтгэх зэрэг ажлыг дэс дараатай ажил хэрэг болгох.
  6. Салбар холбоо болон уяачдад үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг олшруулан тэдэнд ойртуулж чанарыг сайжруулах
  7. Азийн морин уралдааны холбоонд элссэн туршилгандаа тулгуурлан хөрш орнуудтай 2 талын холбоо тогтоон гадаад харилцааг өргөжүүлэх, тэдэнтэй төсөл хамтран хэрэгжүүлэх чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
  8. Аймаг нийслэл болон сум дүүргийн холбоод, тэргүүний гал шалгаруулах болзлыг тэдний идэвхи санаачлагыг өрнүүлэхүйцээр гаргаж, сурталчилах
  9. ММСУХ-ны төв захиргааг өргөтгөн, ажил төрөл хариуцсан менежерүүдийг авч тогтвортой ажиллуулах, холбооныхоо дэргэд сургалт сурталчилгаа хэвлэл мэдээллийн алба, хурдан удмын адууны судалгаа, үржил селекци зэргийг хариуцсан эрдэм шинжилгээний хэсгийг холбогдох байгууллагуудтай хамтран байгуулж үр өгөөжтэй ажиллуулах.
  10. Улсын баяр наадмын хурдан морины уралдааны замыг төрийн тусгай хамгаалалтанд авахуулах талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх
  11. Уяачдын ордон музей байгуулах асуудлыг судалж газар авах, зураг схем хийлгэх ажлыг эхлүүлэх

Хоёр: Аймаг, нийслэл, сум, дуургийн уяачдын холбоодод зөвлөмж болгох нь

  1. Энэ зөвлөлгөөний талаар нийт уяачдад өргөн таниулж, сургалт семинарыг орон нутагтаа үргэлжлүүлэх
  2. Хэнтий аймгийн уяачдын холбооны туршлагаар орон нутгийн ИХТ, ЗДТГ тай хамтран ажиллах гэрээ байгуулах, дэмжлэг туслалцаа авах
  3. Өөр өөрсдийн нутаг дэвсгэрт явагдаж байгаа уралдааныг боловсронгуй болгох, бай шагналыг нэмэгдүүлэх, уяачдын болон унаач хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн олон талт ажлыг зохион байгуулах
  4. Уяачдынхаа шинэчилсэн бүртгэл явуулж үнэмлэхжүүлэх ажлыг өөрсдийн санаачлагаар чанартай явуулж богино хугацаанд дуусгах

Гурав: Монголын нийт уяачдад зөвлөмж болгох нь

  1. Өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн хурдан морь уях эрдэм ухаан, уяач хүний баримталдаг ёс жудаг, үлгэр жишээч чанарт байнга суралцан эзэмшихийн төлөө ур чадвар мэдлэг хүч чадлаа дайчлан ажиллах.
  2. ММСУХ, аймаг нийслэл, сум дүүргийн холбоодын материаллаг бааз бэхжиж санхүүг эдийн засгийн чадавхи нь нэмэгдэх тутам уяач та бүхэнд үззлэх халамж, анхаарал дээшилж үйлчилгээ нэмэгдэх тул холбоодынхоо материаллаг бааз хөрөнгө санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд бүх бололцоогоороо тусалж хувь хандиваа оруулцгаая.
  3. Энэ зөвлөлгөөнөөс гарч байгаа “уяачид машинаар морь дагахаас татгалзаж бариан дээр тосож үзэх” хөдөлгөөнд бүгдээрээ нэгдэцгээе.

Энэхүү зөвлөмжийг ММСУХ нь тэргүүлэгчид, бүх салбар нэгжүүд, уяачид анхааран хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.