Холбоо барих

Хаяг:Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

ММСУЧ-ны Стратеги төлөвлөгөө

ММСУХ-нэгдсэн албан ёсны вэб сайттай болох

  • ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг сурталчилах
  • Салбар холбоодтой интернетээр шууд холбогдон мэдээ, мэдээлэл авах, өгөх, үйл ажиллагааг сурталчилах
  • Холбооны гишүүн ийт уяачдын тухай мэдээ, мэдээлэл
  • Хурдан морьдын уралдааны амжилт, угшил гэх мэт мэдээлэл
  • Гадаад, дотоодын байгуулага иргэдэд Монгол улсын морины ертөнцөнд болж буй үйл явдалыг мэдээллийг шуурхай хүргэх мэдээллийн хүргэх мэдээллийн сан байгуулах
  • ММСУХ 2008-2012 онд хэрэгжүүлэх ажлын стратеги төлөвлөгөө
  • 2009 онд явагдах бүсийн уралдаануудын мэдээлэл
  • Сургалт семинарийн тухай мэдээлэл гэх мэт үйл ажиллагааны бүх мэдээллийг олж үзэх боломжтой
  • Салбар холбоод, тэргүүлэгчдийг уяачдын холбооны тусгай @mail хаягтай болгох

ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд элсэх асуудлыг шийдвэрлэх

  • Гадаад харилцааг хөгжүүлэх, туршлага судлах
  • Боломжтой төрлүүдээр олон улсын тэмцээнд оролцох асуудлыг судлан хэрэгжүүлэх
  • Санхүү эдийн засгийн болон тоног төхөөрөмж, арга зүйн тусламж авах
  • АМУХ-оос зохион байгуулагдаж буй хурал зөвлөгөөн, сургалт семинарт хамрагдах

Монголын уяачдын нэгдсэн цэнгүүн

  • Монголын үндэсний их соёлын өв болсон хурдан морины уралдааныг гадаад, дотоодын иргэдэд сурталчилан таниулах
  • Монгол эрийн хийморь болсон Эрхэм уяачдыг алдаршуулан, таниулах
  • Эрдэнэт хүлэг морьдоо магтан дуулах, бахархан дээдлэх, алдаршуулах
  • Ардын уламжлалт үндэсний хувца, хэрэглэл, морины эдлэл хэрэгсэл, эртний үнэт эдлэлийг сурталчилан таниулах
  • Морины сэдэвтэй дуу, шүлгийн уралдаан зохион байгуулж нийтэд танлцуулах

Монголын хурдан морины уралдааныг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэх ажлыг боловсруулж хэрэгжүүлэх

  • ЮНЕСКО-гийн Монгол дахь төлөөлөгчийн газарт асуудлыг танилцуулах
  • ЮНЕСКО-гийн зүгээс тавих болзол, шаардлагуудыг судлан үзэх
  • Тэдгээрээ болзол, шаардлагуудыг хангасан тухай тодорхойлолт баримт бичгүүд бүрдүүлэх
  • Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран асуудлыг ЮНЕСКО-д тавьж шийдвэрлүүлэх

Уяачдын ордон барих ажил

  • ММСУХ-ны ажлын аппарат байрлах, байнгын үйл ажиллагаа явуулах
  • Холбооны дэргэд архив, номын сантай болох
  • Холбооны хэвлэл, мэдээлэл, сургалт сурталчилгааны төв байгуулан үйл ажиллагаа явуулах
  • Уяачид, хурдан морины түүхэн музейтэй болох
  • Үндэсний уламжлалт төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах
  • Төрөл бүрийн шоу-концерт, арга хэмжээ зохион байгуулах

ММСУХ дэргэд Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны төв байгуулан ажиллуулах

  • Холбооны үйл ажиллагааг сурталчилах
  • Жил жилийн уралдаанд шалгарсан морьд, уяачдын тухай уралдааны видео бичлэг, зурагт хуудас, календарь зэргийг мэргэжлийн байгууллага хүмүүстэй гэрээ байгуулан ажиллах
  • Телевизүүд түний студиудтай хамтран наадам уралдаануудын тухай цуврал нэвтрүүлэг хийлгэх
  • Хурдан морины уралдаан сурвалжлан бичдэг, нэвтрүүлдэг сурвалжлагч, редактор, сэтгүүлчдэд зориулан жил бүрийн наадмын өмнө тусгай хөтөлбөрөөр сургалт семинар зохион байгуулах
  • Гавъяат малчи, тод манлай, Манлайн уяачдыг оролцуулан залуу уяачдад сургалт семинар зохион байгуулах
  • Холбооны салбар холбоодын бүсчилсэн зөвлөгөөн зохион байгуулах

Монголын уяачдын өв санг хөгжүүлэх

  • ММСУХ ны дэргэд архивтай болох
  • Номын сантай болох
  • Уралдаан наадмуудын видео бичлэг, зурагт хуудсыг хадаглан баяжуулах

ММСУХ-ны “алтан морь” шагнал бий болгох

  • Холбооны үйл ажиллагаанд санаачилга, үр бүтээлтэй ажилласан байгууллага, иргэдэд
  • Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд өндөр хандив, дэмжлэг үзүүлсэн байгууллага иргэдэд

Холбооны дэргэд эмнэлэгийн хяналт, импорт, үржлийн алба байгуулан төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана.

  • Хурдан морины эрүүл мэнд, эмчилгээ тэжээл, арчилалтын асуудлаар уяачдад зөвлөлгөө, тусламж үззүлэх
  • Гадаадаас хурдан үйлдрийн адуу оруулж ирх ажлыг хянаж, зохион байгуулах зөвлөлгөө өгөх
  • Улсын үржлийн албатай хамтран үүлдэр сайжирсан адууны зоотехникийн бүртгэлийн хөтлөн пасдортжуулах

МҮОХ-той нягт хамтран ажиллах гадаад харилцааг тууштай хөгжүүлэх, гадаадад сургалт семинарт хамрагдах

  • Гадаад харилцааг хөгжүүлэх
  • МҮОХ-ны ажлын хүрээнд гадаадын сургалт семинарт хамрагдах
  • МҮОХ-той хамтран олон улсын тэмцээнд оролцох боломжийг судлан, хэрэгжүүлэх
  • МҮОХ-ны уралдааны календарьчилсан төлөвлөгөөнд бүсийн уралдааныг оруулан аймаг, сумдын спортын хороодод хүргүүлэх
  • Салбар холбоод, тэргүүлэгчдийг уяачдын холбооны тусгай @mail хаягтай болгон шуурхай харилцах

Хурдан морь унаач хүүхдийн даатгал, хурдан морины даатгалын асуудлыг судлах

  • Унаач хүүхдийн даатгал
  • Хурдан морины даатгал
  • Даатгалын компаниудтай гэрээ байгуулж хамтран ажиллах

Улсын баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал шийдвэрлүүлэх

  • Улсад айрагдсан морьдын шагналын санг өсгөх /Нэмэгдүүлэх/
  • Уяачдын цолны болзолд өөрчлөлт оруулах