Холбоо барих

Хаяг:Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

ММСУХ-ны их хурлууд

Анхдугаар их хурал:

  • 1995 оны 5 сарын 25-нд Улаанбаатарт МҮЭС-ын Төв ордонд болсон.
  • 19 аймгаас ирсэн 189 төлөөлөгч оролцсон.
  • Г.Пунцагбалжир нээсэн.
  • Адъяагийн Баярмагнай анхдугаар их хурлын илтгэлийг бэлтгэн тавьж хэлэлцүүлсэн.
  • Энэ их хурлаас ММСУХ-г байгуулах шийдвэр гаргасан.
  • Тэргүүнээр Г.Пунцагбалжирыг, дэд тэргүүнээр Д.Самданжамц, Г.Баттөмөр нарыг, нарийн бичгийн даргаар Г.Төмөр хадуурыг, тэргүүлэгчдээр 15 хүнийг тус тус сонгосон.
Анхдугаар их хурлыг Г.Пунцагбалжир, Г.Баттөмөр нар санхүүжүүлж зохион байгуулсан.

Ууган тэргүүн Галбадрахын Пунцагбалжир:

Төв аймгийн Эрдэнэ суманд 1957 онд төрсөн. Олон үеийн уяач удамтай. Бүрэн дунд боловсролтой. Шатрын спортын мастер.
1995 оны 5 дугаар сараас 1996 оны 11 дүгээр сар хүртэл ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд хурдан морины бай шагнал, үнэ ханшийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн үр бүтээлтэй ажилласан. Хөдөлмөрийн гавъяаны одонгоор нэхэн шагнагдсан.

Хоёрдугаар их хурал:

  • 1998 оны 7 дугаар сарын 25-нд Хархоринд болсон.
  • 21 аймгаас ирсэн 150 төлөөлөгч оролцсон.
  • А. Баярмагнай нээсэн.
  • У.Буяндэлгэр тайлан илтгэл тавьсан.
  • Их хурлаас ММСУХ-ны үйл ажиллагааг сайшаасан.
  • Тэргүүнээр У.Буяндэлгэрийг, дэд тэргүүнээр С.Жаргал, Г.Баттөмөр нарыг
  • Байнгын нарийн бичгийн даргаар А. Баярмагнайг
  • Хяналтын албаны даргаар Г.Төмөрхадуурыг
  • Тэргүүлэгчээр 18 хүнийг тус тус сонгосон.

Удаах тэргүүн Уламбаярын Буяндэлгэр:

Хэнтий аймгийн Дархан суманд 1946 онд төрсөн. XIX-XX зууны үеийн Ар Халхын нэрт уяач Ононмөр харваачийн зээ хүү. Эрхүүгийн ХААДС төгссөн. Агнуур зүйч мэргэжилтэй.
1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн. 1996 оны 12 дугаар сараас 2001 оны 12 дугаар сар хүртэл ММСУХ-ны Тэргүүнээр 5 жил ажилласан.
ММСУХ-г бүтэц, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, Их хурд-I, II уралдаануудын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ихээхэн үр бүтээлтэй ажилласан.

Гуравдугаар их хурал:

  • 2001 оны 12 дугаар сарын 21-нд Улаанбаатарт Мэдээлэл Технологийн Үндэсний паркад хуралдсан.
  • 20 аймаг, хотоос сонгогдсон 143 төлөөлөлгч оролцсон.
  • А. Баярмагнай нээсэн.
  • У.Буяндэлгэр тайлан илтгэл тавьсан.
  • Их хурлыг Ц.Дашзэвэг удирдсан.
  • Их хурлаас ММСУХ бодлого, үйл ажиллагааг дэмжин сайшааж, зарим шинэ чиглэлээр идэвхитэй ажиллахыг даалгасан.
  • Холбооны ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ
  • Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Батхүү
  • Дэд ерөнхийлөгчөөр Д.Самданжамц, Г.Баттөмөр нарыг
  • Ерөнхий нарийн бичгийн даргаар А. Баярмагнайг
  • Хяналтын албаны даргаар Г.Бадамдоржыг
  • Тэргүүлэгчээр 21 хүнийг тус тус сонгосон

Ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ:

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1963 онд төрсөн. Говийн их уяач удамтай.
ОХУ-ын Свердловск хотын Улсын Их Сургуулийн философич мэргэжлээр төгссөн.
Цэргийн их сургуулийн багш, “Ажнай ” корпорацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
2004-2008 онуудад Монгол Улсын УИХ –ын гишүүнээр сонгогдон ажилласан.
2004 онд Алдарт уяач цол хүртсэн. 2001 оны 12 дугаар сараас 2008 оны 12 дугаар сар хүртэл ММСУХ-ны ерөнхийлөгчөөр долоон жил ажилласан.
Монголын хурдан морины уралдааны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог буй болгох, холбооны орон нутгийн салбаруудыг бэхжүүлэх чиглэлээр дорвитой алхамуудыг хийсэн нь олон нийтэд үнэлэгдсэн байна.

Дөрөвдүгээр их хурал:

  • 2005 оны 4 дүгээр сарын 9-нд Улаанбаатарт Мэдээлэл Технологийн Үндэсний паркад хуралдсан.
  • 21 аймаг, хотоос сонгогдсон 124 төлөөлөлгч оролцсон.
  • А. Баярмагнай нээсэн.
  • Д.Бат-Эрдэнэ: Тайлан илтгэл тавьсан.
  • Их хурлыг Ц.Дашзэвэг удирдсан.
  • TИх хурлаас ММСУХ бодлого, үйл ажиллагааг дэмжин сайшаасан боловч зарим хүмүүс нилээд шүүмжлэлтэй хандсан.
  • Холбооны ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнийг
  • Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Т.Энхбатыг
  • Дэд ерөнхийлөгчөөр Т.Энхтайваныг
  • Ерөнхий нарийн бичгийн даргаар А. Баярмагнайг
  • Хяналтын албаны даргаар С.Энхбаатарыг
  • Тэргүүлэгчээр 31 хүнийг тус тус сонгосон.

Тавдугаар их хурал:

  • 2008 оны 12 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод “Ард” кино театрт хуралдсан.
  • 21 аймаг, нийслэл дүүргийн салбараас сонгогдсон 178 төлөөлөлгч оролцсон.
  • Г.Баттөмөр нээсэн.
  • Д.Бат-Эрдэнэ тайлан илтгэл тавьсан.
  • Хурлыг УИХ-ын гишүүн Су. Батболд удирдсан.
  • Хурлаас ММСУХны бодлого, үйл ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх нь зүйтэй гэсэн үндсэн дүгнэлт хийсэн.
  • Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын шадар сайд Миеэгомбын Энхболдыг
  • Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Банзрагчын Билэгдэмбэрэлийг
  • Дэд ерөнхийлөгчөөр Лхагважавын Ариунболд, Яйчилийн Батсуурь, Сүрэнгийн Баасанхүү нарыг
  • Ерөнхий нарийн бичгийн даргаар Пүрэвийн Сэргэлэнг
  • Тэргүүлэгчээр 45 хүнийг тус тус сонгосон байна.