Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо.

"Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.

Монголын морин спорт, уяачдын холбооны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны бага хурал болж, шинэхэн тэргүүнээр ММСУХ-ны тэргүүлэгч, МУМУ Гончигбатын Батболд сонгогдлоо.  Танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дунд насны цуваа 1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор үрээг 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж түрүүлгэлээ
МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.
Өмнөдэлгэрийн уяачдын “десант” нийслэлд буулаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааныг үзэж сонирхох, том наадмын зохион байгуулалтыг үзэх, нийслэлийн ойр орчимд морьдоо сойж байгаа уяачдаас туршлага судлах зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 10 гаруй уяач өчигдөр нийслэлд ирлээ.